Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнхбаатар: Коронавирусийн эсрэг вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайдын ажлын албанаас өнөөдөр ХӨСҮТ-ийн хүчилтөрөгч дамжуулах төвд ажиллаж, мэдээлэл өглөө.

Шадар сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж өдөрт 600-800 орчим бүртгэгдэж байна. Энэ нь том эрсдэл. Иргэд олноороо цугларсан тохиолдолд халдвар улам нэмэгдэх нөхцөл байдал үүссэний улмаас хөл хорио тогтоосон. Коронавирусийн эсрэг вакцин бэлэн байлаа ч иргэд олноороо цугларах болоод байгааг хэлье.

Вакцины татан авалт дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн нэмэгдэнэ. Халдварын тархалт буурсны дараа дархлаажуулалт хийгдээд явах боломжтой гэж үзэж байгаа" гэв.