Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

"Нэр бүхий дуучдын ярьсан бичлэгтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Цахим орчинд “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, дуучин Б.Сэрчмаа нар бэлгийн хүчирхийллийн талаар ярьж, инээлдсэн гэх бичлэгийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Энэ асуудлыг шалгаж эхэлсэн" гэв.

"25 дугаар суваг" телевиз энэ асуудалтай холбоотойгоор "Nyambaa & Sally" нэвтрүүлгийг дахин нэвтрүүлэхгүй болохоо мэдэгдсэн.

Харин дуучин Б.Сэрчмаа мөн өөрийн хуудсаар дамжуулан уг нэвтрүүлгээ зогсоож байгаагаа мэдэгдээд уучлалт гуйжээ.

Ард түмнээсээ Уучлал хүсч байна.😭😭😭🙏🙏🙏 Өглөөний мэнд! Хорионд орохын өмнө машиндаа олон цаг түгжирч явахдаа...

Posted by Самбуу Сэрчмаа on Saturday, April 10, 2021

Мөн “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун хүлцэл өчөөд "Олон нийтийн сүлжээнд садар самуун онигоо ярьсан би тэнэг" хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна.

Сээлийгийн нэвтрүүлэгт орчихоод хот орох ажилтай учир Сээлийгийн машинд дайгдаад яармагаас хот хүртэл 6 цаг гаран...

Posted by Batchuluun Niciton on Saturday, April 10, 2021