2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
23:00
S29
11°
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S40
09:00
S26
10°
10:00
S30
12°

Хөл хорионы үеэр сургууль, цэцэрлэгийн гадна талбайд хүүхдээ агаарт гаргах бололцоог бүрдүүлэх үүрэг өгчээ

ikon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын 45, 91 дүгээр тогтоол, УОК-ын 02 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гаргасан.

Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор захирамжид иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор хүн хоорондын зай барих, гэр бүлийн хүрээний нэг дор таваас олон хүн цуглахгүйгээр оршин суугаа газрын ойролцоо, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийх талаар тусгасан.

Тэгвэл НОК-ын Шуурхай штабт иргэдээс ирж байгаа санал, хүсэлтийн дагуу сургууль, цэцэрлэгийн гадна талбай,  ногоон байгууламжид бага насны хүүхдүүдийг агаар, салхинд гаргаж, идэвхтэй хөдөлгөөнтэй байх бололцоог бүрдүүлж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга нар болон Нийслэлийн боловсролын газарт үүрэг болголоо.

 

 

 


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x