Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Японд эмэгтэй хүний гутлыг хулгайлж, шинээр сольдог этгээд баривчлагджээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Япон улсад этгээд сонин гэмт хэрэг үе үе гардаг. Тэгвэл саяхан тус улсын Айчи мужийн Нагакүтэ хотод нэгэн сонирхолтой гэмт хэргийг илрүүлж, сэжигтнийг нь баривчилжээ.

Оффисын ажилтан 33 настай Хироаки Кацү гэгч хулгайн хэргээр баривчлагдсан байна. Тэрбээр өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүний 20 хос гутал хулгайлжээ. Ингэхдээ тэр хулгайлсан гутал бүрийнхээ оронд цоо шинийг үлдээдэг байсан гэнэ.

Энэ оны нэгдүгээр сарын 30-нд Нагояа хотын хөгжмийн сургуулийн багш эмэгтэй ангийн гадна тайлж орхисон гутал нь шинээр солигдсон байхыг гэртээ харих замдаа мэджээ.

Гутал солигдсон тухай цагдаад мэдэгдсэнээр мөрдлөг явуулж, энэ сарын эхээр Кацүг баривчилсан байна.

Кацүгийн гэрээс цагдаа нар хэд хэдэн эмэгтэйн олон хос гутал олжээ. Эмэгтэй хүний хуучин гутлыг үнэрлэх дуртайн улмаас хулгайлдаг байснаа тэр мэдүүлсэн байна.

Уг нь Кацү гутал хулайлах бүртээ ижил хэмжээ, өнгө, брэндийн шинэ гутлыг сольж тавьдаг байсан гэнэ. Эндээс үзвэл энэ хэрэгт хохирогч байхгүй гэж үзэж болохоор байгаа юм.

Гэхдээ уг үйлдлээ урьдаас төлөвлөдөг байсан нь хулгайн гэмт хэрэгт тооцох үндэслэл болно гэж цагдаа нар дүгнээд хэргийг нарийвчлан шалгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: Japan Times