Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Дорноговь, Өмнөговь руу зорчих иргэд өнөөдрөөс эхлэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авдаг болж байна

ikon.mn
2021 оны 4 сарын 11
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссын 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаар хуралдааны тэмдэглэлийн 4.1-т заасан Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд Улсын онцгой комиссын Шуурхай штаб хяналт тавьж зөвшөөрөл олгох 14 хоногийн хугацаа 4 дүгээр сарын 11-ний 06:00 цагаар дуусгавар болж байна. 

Иймд Өмнөговь, Дорноговь аймагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс, тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул, уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих хөдөлгөөнийг Нийслэлийн Засаг даргын 2021.04.09-ний өдрийн А/265 дугаар Захирамжийн 2.8-д зааснаар тухайн аймгийн Онцгой комисс зөвшөөрөл олгоно.

Орон нутагт зорчих иргэн тухайн аймгийн Онцгой комисст хүсэлтээ гарган зөвшөөрсөн шийдвэр авсан байх, PCR шинжилгээний 72 цагийн доторхи сөрөг хариутай байх, маршрутын бус замын хөдөлгөөнд хатуу хяналт тавьж ажиллана.

Иргэн, хуулийн этгээд зорчих аймгийн Онцгой комиссын зөвшөөрөл гараагүй байхад зорчих чиглэлд хөдөлгөөн үйлдэж шалган нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаанд хүндрэл учруулахгүй байхыг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.