Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хоногт бүртгэгдэх халдварын тохиолдол 600-г давсан үеийн хөл хорио

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэл Улаанбаатар хот өнөөдөр дөрөв дэх удаагаа Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байна. 

Энэ удаагийн хөл хорио 15 хоногийн хугацаанд хэрэгжих бөгөөд цаг агаар дулаарч, өдөр уртсаж байгаатай уялдуулан иргэдийн хөдөлгөөнийг хорихгүйгээр, гэр бүлийн таваас доошгүй хүн гэрийнхээ ойролцоо салхинд гарах зохицуулалтыг хийсэн билээ.

Мөн хугацаанд коронавирусийн эсрэг вакцинжуулалтын цэгүүд ажиллахгүй бөгөөд 60-аас дээш насны, архаг хууч өвчтэй иргэдийг гэрээр нь дархлаажуулна хэмээн Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн.

Одоогоор Улаанбаатар хотын хэмжээнд цагдаа болон онцгой байдлын байгууллагын хамтарсан 3,000 гаруй хүн гурван ээлжинд эргүүл, хамгаалалтад гарч, хяналт тавьж ажиллаж байгаа ч өмнөх хөл хорио шиг байрны гадаа зогсоогүй.

Харин олон хүн цугларсан газар болон иргэний хөдөлгөөнд хяналт тавьж, иргэний үнэмлэхийг нь үзэж, хяналт, шалгалт явуулах юм.

Мөн өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан нийтийн хэв журмыг сахиулахдаа иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр зөвлөн тусалж, худаг, хүнсний дэлгүүр, эмийн сан, сайжруулсан түлшний цэгт хувийн машинтайгаа зорчих боломжийг олгох тал дээр анхаарч ажиллахыг цагдаагийн байгууллагын албан хаагчдад даалгасан юм.

Гэсэн хэдий ч өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол өндөр хэвээр байгаа төдийгүй хүндэрсэн өвчтөний тоо нэмэгдсээр байна.

Өнгөрсөн хоногт гэхэд л улсын хэмжээнд 689 хүн коронавируст халдвараар өвчилж, нэг иргэн нас барсан таагүй мэдээ бий.

Гуравдугаар сарын 25-наас хойш арав гаруй хоногийн хугацаанд коронавируст халдварын улмаас нийт 25 хүн нас бараад буй.

Өвчлөлийн тархалт ийнхүү эрчимтэй хэвээр байгаа тул хөл хорио дуусах үед нас баралтын тоо нэмэгдэж мэдэхээр байгааг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Бөттөр сануулсан.

Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг уриалъя.

ФОТО:

Гэрэл зургийг MPA.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг