2021/05/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.77₮
B30
УЛААНБААТАР
16°
|
B30
УЛААНБААТАР
21°
|
B30
УЛААНБААТАР
27°
|
00:00
S29
01:00
S29
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S26
07:00
S40
08:00
S26
09:00
S30
10°
10:00
S30
12°
11:00
S30
14°

Хүнс, худалдаа үйлчилгээний логотой түгээлтийн машинууд дугаарын хязгаарлалтгүй явна

ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн Засаг даргын “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамж гарсан.

Захирамжаар дөрөвдүгээр сарын 10-ны 06:00 цагаас дөрөвдүгээр сарын 25-ны 00:00 цаг хүртэл хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагчдын 10 хүртэл хувийг тэгш, сондгой тоогоор төгссөн автомашины дугаараар хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.

Тэгвэл гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд  хязгаарлалт тогтоохгүй хүнсний үйлдвэрлэл, түгээлт, худалдаа үйлчилгээний байгууллагын зориулалтын шаардлага хангасан (битүү, хөргүүртэй, хаяг логотой) түгээлтийн автомашинуудыг дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцуулах юм.

Мөн инженерийн хангамжийн байгууллагууд, хот нийтийн аж ахуйн  чиглэлийн тусгайлсан тоног төхөөрөмжтэй автомашин, механизмыг дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийлээ.

Түүнчлэн гадаад улсаас ирж байгаа болон явж байгаа иргэдийн нотлох баримтыг үндэслэн Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу зорчих хөдөлгөөнд оролцуулна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

x