Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдрийн байдлаар 300,000 төгрөгийг хүн амынхаа 83%-д нь шилжүүлээд байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газрын шийдвэрээр иргэн бүрд олгож буй 300,000 төгрөгийг нийт хүн амын 80 хувьд нь шилжүүлсэн гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдэв.

Тэрбээр “Засгийн газраас хөл хорионы хугацаанд иргэн бүрд 300,000 төгрөгийн дэмжлэг олгохоор шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргаснаас хойш одоогоор нийт хүн амынхаа 83 хувьд нь 300,000 төгрөгийг шилжүүлээд байна.

Тодруулбал, дээрх шийдвэрийг гаргасан өдөр буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар Монгол Улсад 3,423,829 иргэн байсан.

Тэгвэл өнөөдөр өглөөний байдлаар дээрх иргэдийн 83 хувьд нь буюу нийт 2,848,486 хүний дансанд нийт 854.6 тэрбум төгрөг шилжүүлээд байгаа юм.

Уг мөнгийг хүүхдийн мөнгөний данс болон Ebarimt.mn, Ehalamj.mn-д бүртгэлтэй дансаар олгож буй. Тиймээс энэ мөнгө санасныг бодвол хурдтай шилжиж байна.

Харин Ebarimt, Ehalamj болон ахмадын данс зэрэгт бүртгэлгүй иргэдийн данс руу аль болох богино хугацаанд шилжүүлэх тал дээр ажиллаж байна.

Мөн гадаадад байгаа иргэдийг Ebarimt-аар дамжуулан олгох юм. Гадаадад амьдардаг ч гэсэн Ebarimt-д бүртгүүлбэл тэр дороо бидэнд мэдээлэл нь ирнэ. Ингээд регистрийн дугаар нь давхцаагүй бол данс руу нь 300,000 төгрөгийг шилжүүлж байгаа.

Үүнд саатал гараад эх үүсвэр нь дутагдаад байгаа хүндрэл байхгүй" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/109850724446379