Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Гэрээ хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан вакцины татан авалттай холбоотой дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “ДЭМБ-аар хэд хэдэн вакцин хүлээн зөвшөөрөгдсөн цагаас хойш буюу өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш Засгийн газар өнөөдрийг хүртэл 14.1 сая вакцины 11 төрлийн гэрээн дээр ажиллаж байна. Үүнээс одоогийн байдлаар 5.6 сая тун вакцины зургаан гэрээ баталгаажсан. Үүнээс 3.1 сая нь КОВАКС хөтөлбөрийн хүрээнд юм. Эдгээрээс гадна 5 гэрээний 8.5 сая тун вакцины хэлэлцээр дээр ажиллаж байна.

Эрүүл мэндийн байгууллагын гаргасан тооцооллоор хүн амынхаа 60 хувь буюу 2,100,000 хүн амд нийт 4.2 сая тун вакцин шаардлагатай байгаа. Одоогоор үүнээс шаардлагатай үлдэгдэл нь 3.3 сая тун гэсэн үг. Эдгээр 5 гэрээнээс бид үнэ боломжтой эрт орж ирж болохуйц гэдгээс нь хамаарч гэрээ хэлэлцээр хийнэ.

Гэрээ хэлэлцээр хийгдэж, төлбөр шилжсэн 1.7 сая тун вакцин байна. Нийт шаардлагатай хэмжээнээс хасаад үзвэл одоо бид 1.6 сая тун вакцин баталгаажуулах ажил үлдсэн. Үүн дээр зэрэгцээд хамгийн ойрхон баталгаажиж болохоор хоёр төрлийн вакцины хэлэлцээр явж байна. ОХУ-ын Спутник, Pfizer вакцины тус бүр нэг сая, нийт хоёр сая тунгийн гэрээ хэлэлцээр эцэслэхэд тун ойртсон. Гэрээг ГХЯ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам Засгийн газрыг төлөөлж хийж байгаа.

Цаг хугацааны хувьд томоохон хэмжээний өөрчлөлт орсон зүйл байхгүй. тав дугаар сарын эхний долоо хоног гэхэд Улаанбаатар хотын насанд хүрсэн бүх иргэддээ эхний болон тодорхой хэмжээний хоёр дахь тунг хийгээд эхэлсэн байна. Зургаа дугаар сарын эхээр гэхэд нийт хүн амынхаа 60 хувьд вакцины хоёр дахь тунг хийж дуусгаад, долоо дугаар сарын эхээр иргэд 2 дахь тунгаа хийлгэн бүрэн дархлаажих юм.

Одоогийн байдлаар 192,137 вакцины үлдэгдэлтэй байгаа. Өчигдөр 00:00 цагийн байдлаар 608,103 хүн нэг дүгээр тун болон тодорхой хэмжээнд хоёр дугаар тун хийлгэсэн байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/109850724446379