Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 599,132 хүн COVID-19-ийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт нийт 16,950 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан гэдгийг Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлаар мэдээлэв.

Ингэснээр улсын хэмжээнд 599,132 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна. Үүнээс 488,254 хүн Улаанбаатар хотод вакцинд хамрагдсан бол 110,128 хүн орон нутагт дархлаажуулалтад хамрагджээ.

Өчигдрийн байдлаар Монгол Улсын 21 аймаг болон нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад эхэлсэн байсан. Гэвч хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 15 хоног вакцинжуулалтын ажлыг түр зогсоогоод байгаа билээ.

Улаанбаатарт дархлаажуулалтад хамрагдсан хүний тоо дүүрэг тус бүрээр:

 

Орон нутагт дархаажуулалтад хамрагдсан хүний тоо аймаг тус бүрээр:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2970512756604652