Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Ууганбаяр: Синофарм, АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг 15 хоног хойшлуулсан нь дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн дархлаажуулалтын ажлыг 15 хоногийн хугацаатайгаар хойшлуулсан. Энэ нь өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоог бууруулах зорилготой юм.

Өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо ихсэхийн хэрээр нас баралт нэмэгдэх хандлагатай байсан тул хатуу хөл хориог тогтоосон. Нөхцөл байдал, хөл хорионы үеийн дэглэмтэй холбоотойгоор дархлаажуулалтын ажиллагааг түр зогсоох нь зүйтэй гэж үзсэн тул Засгийн газраас ийм шийдвэр гаргасан.

Учир нь дархлаажуулах ажлыг хэд, хэдэн цэг дээр зохион байгуулдаг бөгөөд тэнд вакцин хийлгэсэн хүмүүс нэг дор 15-30 минут ажиглалтад байх ёстой гэж вакцины зааварт тусгагдсан байдаг.

Энэ нь эргээд хүмүүсийн бөөгнөрөл үүсгэх эрсдэлтэй буюу халдвартай нэг иргэн л тухайн цэгт очиход тэнд байгаа хүмүүст халдвар тархааж болзошгүй тул ийм шийдвэр гарсан юм.

Мөн вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хугацааг 15 хоногоор хойшлуулах нь ямар нэг эрсдэлгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Тодруулбал, Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар нэг эрсдэлгүй. Тун хоорондын зай хэдий хол байна тэр хэрээр дархлал тогтоц сайн байна гэх судалгаанууд гарч байгааг тэд хэлж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, вакцины хоёр дахь тунгийн хугацаа хойшилсноор дархлаа тогтцод сөрөг нөлөөгүй" гэв.

Мөн тэрбээр "Хоёр дахь тунг найман 7 хоногийн дотор амжиж хийж болно гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн хорооноос зөвлөсөн байна. Анх АстраЗенека вакцины тун хоорондын зай 21 хоног байсан нь 56 болж өөрчлөгдсөн шиг зөвлөгөө, зөвлөмжүүд өөрчлөгдсөн" гэсэн тайлбар өгөв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/2970512756604652