Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Цэргийн ангиас зэвсэгтэй зугтсан хоёр цэргийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Говь-Алтай аймгийн Алтай сум дахь Хилийн цэргийн дугаар ангийн хоёр цэрэг алба хаагч галт зэвсэг, байлдааны 50 сумтай зугтсан хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан.

Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж буй бөгөөд өчигдөр 23:00 цагийн байдлаар олоогүй тул эрлийн ажиллагааг зогсоож, өглөө дахин эхлүүлсэн байна.

Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Яг одоогийн байдлаар олоогүй байгаа" хэмээн хэлэв.

Гэхдээ тухайн цэргүүдийн байршлыг тогтоогоод байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Хоёр цэрэг хилээс 15 орчим километр газарт байдаг Алтай сумын нэг иргэний гэрт очоод, боорцог, гамбир болон мотоциклыг нь гуйж аваад явсан бөгөөд 
Цэргийн ангиас цааш 50 орчим километрийн зайд тухайн мотоциклоо орхиод, цааш уулаар орж явсан. Мөрийг нь дэлгэрүүлэн ажиллаж буй тухай ХХЕГ-ын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга Ш.Лхачинжав мэдээлж байсан юм.