2021/06/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,848.79₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
14°
|
19:00
S30
16°
20:00
S40
15°
21:00
S40
14°
22:00
S40
13°
23:00
S40
12°
00:00
S40
12°
01:00
S40
11°
02:00
S26
11°
03:00
S26
11°
04:00
S26
11°
05:00
S26
10°
06:00
S26
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/09 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Их Британийн хатан хааны нөхөр, хунтайж Филип 99 насандаа таалал төгслөө

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг

Их Британийн хатан хааны нөхөр, Эдинбургийн гүн, хунтайж Филип 99 насандаа таалал төгссөнийг дөнгөж сая Букингэмийн ордноос мэдээллээ.

Тэрбээр хатан хаан Хоёрдугаар Элизабеттэй 73 жил ханилсан юм. 1947 онд гүнж Элизабеттэй хатан хаан болохоос нь таван жилийн өмнө гэрлэсэн Филип тус улсын түүхэнд төрийн тэргүүнтэй хамгийн удаан ханилсан хүн болсон байна.

 

Хунтайжийн эрүүл мэнд сүүлийн жилүүдэд алгуур муудаж байв. 2017 оны тавдугаар сараас эхлэн тэр хатан хааны албан ёсны арга хэмжээнүүдэд оролцохоо больсон юм.

Тэр үеэс хойш Филип хунтайж олны анхаарлын гадна, нам гүм амьдарч байжээ.

2020 оны арваннэгдүгээр сард хатан хаан, хунтайж хоёр гэрлэснийхээ 73 жилийн ойг даруухан тэмдэглэсэн байна.

 

Хунтайж Филип нь 1921 оны зургаадугаар сарын 10-нд Грекийн Корфу аралд мэндэлсэн бөгөөд Грек, Данийн язгууртнуудын үр удам ажээ.

Бага залуудаа Франц, Британид боловсрол эзэмшсэн Филип дэлхийн хоёрдугаар дайны үеэр Британийн тэнгисийн флотод алба хааж, Газрын дундад тэнгист Фашист Италийн эсрэг дайтаж явсан юм.

Хатан хаан, хунтайж хоёр дөрвөн хүүхэд төрүүлэн өсгөж, найман ач, зээ, 10 жичтэй болжээ.

 

Эх сурвалж: BBC, The Guardian

 

x