Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хатуу хөл хорионы үеэр арилжааны банкууд ажиллах уу?

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-25-ны өдрүүдэд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэсэн.

Тэгвэл Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хот дахь бүх салбар нэгжүүд хөл хорионы үеэр бүгд ажиллахгүй хэмээн мэдэгдэл гаргажээ.

 

Мөн Голомт банк, Хаанбанкнаас хөл хорионы үеэр ажиллах эсэхийг тодруулахад бүх салбар нэгжүүд ажиллахгүй гэсэн хариу өгөв. Харин Хасбанк ажиллах эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ бүх банкуудын цахимаар явуулах үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх билээ. 

Ташрамд дурдахад, хатуу хөл хорио тогтоохтой холбоотойгоор Засгийн газраас иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор шийдвэрлэж, арилжааны банкуудаар дамжуулан шилжүүлж эхэлсэн.

Үүнтэй холбоотойгоор зарим банкны ачаалал нэмэгдэж, карт уншихгүй байх тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар иргэд хэлж байна.

Нийт 15 хоногийн хугацаанд тогтоосон хатуу хөл хорионы үед ямар журам хэрэгжихийг яг одоо нийслэлийн Онцгой комисс хэлэлцэж байна.