Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх хүнийг сонгожээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
МҮОХ

Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэх хүнийг сонгожээ. 

Тодруулбал, тус хорооны үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хангах үүднээс МҮОХ-ны дүрмийн 21.10-д заасны дагуу МҮОХ-ны орон тооны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нь МҮОХ-ны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг түр орлон хэрэгжүүлэхээр болсныг хорооноос мэдэгдэв. 

Учир нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, улсын заан, МҮОХ-ын ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр 20 хоног цагдан хорих шийдвэрийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан юм.