Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Хөхний сүү халдварт өвчнөөс сэргийлэхэд вакцинаас ч илүү ач холбогдолтой

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхөөр хооллож болно гэдгийг АШУҮИС-ийн нөхөн үржихүйн тэнхимийн эрхлэгч Д.Мөнхцэцэг онцлов.

Тэрбээр "Олон улсын удирдамжид аль болох коронавирусийн халдвар авсан ээжийг ч халдвар хамгааллын дэглэмээ сахиад хүүхдээ хөхүүлж болно гэж зөвлөж буй.

Тиймээс вакцин хийлгэсний дараа ч хүүхдийг хөхөөр хооллоход эрсдэлгүй. Учир нь хөхний сүү өөрөө олон халдварт өвчнөөс сэргийлэхээс эхлээд вакцинаас ч илүү олон ач холбогдолтой.

Вакцин хийлгэсэн ээжүүд хүүхдээ хөхүүлэхэд нь эрсдэл байгаа эсэхийг судалж байгаа бөгөөд ямар нэг нотолгоо байхгүй. Гэхдээ олон судлаачид аюулгүй гэж үзэж байна" гэсэн юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/210205900436539