Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Сүүлийн хоногт Улаанбаатарт 630, орон нутагт 84 тохиолдол бүртгэгдэж, нэг иргэн нас барлаа

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг танилцууллаа.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх 12,000 мянга гаруй шинжилгээ хийхэд 714 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 13,494 болж байна. 714 тохиолдол бүгдээрээ дотоодод бүртгэгдсэн.

  • 630 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 11,174 болсон.
  • 84 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1,773 боллоо. 

Сүүлийн хоногт Архангай аймагт хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ.

 

Сүүлийн 24 цагт 382 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Мөн гэрээр тусгаарлагдаж эмчлүүлсэн 40 орчим хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 8,522 боллоо. Халдварын улмаас 2,560 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн 2,017
  • Хүндэвтэр 435
  • Хүнд 94
  • Маш хүнд 14 хүн байна.

Өнөөдрийн байдлаар 2,300 орчим иргэн гэрээр тусгаарлагдсан эмчлүүлж байгаа. 

Өнгөрсөн хоногт нэг нас баралт бүртгэгдлээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 19 боллоо. Маш хүнд байгаа хүний тоо нэмэгдэхийн хэрээр нас баралт нэмэгдэж байгаа" гэлээ.

ШУУД ҮЗЭХ: /2021.04.09/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/210205900436539

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.