Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-н буюу маргаашаас эхлэн 15 хоногийн хугацаанд гамшгийн үеийн "Улаан түвшин"-д шилжиж, хатуу хөл хорио тогтооно.
Үүнтэй холбогдуулан ШӨХТГ-аас хүнсний бараа бүтээгдэхүүнийн өсөлтөд хяналт тавьж ажиллахаар мэдэгдлээ. Хяналт шалгалт өнөөдрөөс эхэлж буй юм.
Өнгөрсөн намар хэд хэдэн ААН-ыг 20,000,000 төгрөгөөр торгосон. Мөн албадан гүйцэтгүүлэх арга хэмжээг авч байгаа бөгөөд энэ удаад хуулийн авах арга хэмжээ адилхан гэдгийг ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хэлж байна.
Тэрбээр “Бидэнд аж ахуйн нэгжүүдээ торгоод байх сонирхол алга. Гэхдээ хууль мөрдөж ажиллахгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авахаас өөр арга байхгүй гэдгийг мэдэгдэе. Иймд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн байгаа үед дараах арга хэмжээ авч ажиллахыг ШААРДАЖ байна. Үүнд:
Эх сурвалж: ШӨХТГ