Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн дансанд 300,000 төгрөг орж эхэлсэн. Иргэн бүрд олгох үйл явц 7-10 хоног үргэлжилнэ"

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газраас дөрөвдүгээр сарын 10-наас буюу Бямба гарагийн 06:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны 06:00 цаг хүртэл 15 хоногийн хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан.

Энэ хугацаанд Оюутолгойгоос татварт төлсөн 1 их наяд 26.5 тэрбум төгрөгөөс иргэн бүрд 300,000 төгрөг олгохоор болсноо өчигдөр зарласан билээ. Үүнээс хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж авдаг данс руу нь шилжүүлж эхэлсэн байна.

Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Хүүхдүүдийн данс руу орох 1,196,578 ширхэг 358.9 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдлээ" хэмээн өчигдөр орой мэдэгджээ.

Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна.

Мөнгийг:

  • хүүхдийн мөнгө
  • тэтгэвэр авдаг
  • ebarimt данс 
  • 1,072 авдаг хувьцааны дансаар арилжааны банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ" гэсэн мэдээллийг өгсөн юм.