Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"₮300 мянга инфляц, төгрөгийн ханшид дарамт болохгүй"

ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Засгийн газар 4-р сарын 10-аас хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргаж, иргэн бүрд өнөөдрөөс 300 мянган төгрөг тараахаар боллоо. 

Тэгвэл үүнийг дагаад зах зээлд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх, төгрөгийн үнэ цэн унахтай холбоотой эрсдэл бий эсэхийг тодруулахад Сангийн сайд Б.Жавхлан “8 дугаар сараас хойш төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2850 орчимд тогтвортой байна. Энэ жилийн инфляцын зорилтот түвшин 6%. Одоо инфляц 2.6% байна. Өөрөөр хэлбэл зорилтот түвшнээсээ нам дор байгаа гэсэн үг. Тэгэхээр ийм хэмжээний мөнгөний нийлүүлэлтийг даана. Дээрээс нь төв банк өөрөө зорилтот түвшнийхээ төлөө ажиллана. Зүгээр хараад суухгүй шүү дээ. Мөнгөний бодлогын өөрийнх нь олон янзын хэрэгслүүд бий. Үүгээрээ дамжуулж инфляцыг зорилтот түвшинд байлгах бүрэн боломжтой гэж харж байна” гэсэн хариултыг өглөө. 

2020 онд хүүхдийн мѳнгѳ ₮100 мянга зэрэг халамжийн бодлого ихээр хэрэгжүүлсэн ч инфляц 2%-д хадгалагдаж, иргэдийн хадгаламж нэмэгдсэн юм. Эдийн засгийн хүндрэлийн үед хүмүүс мѳнгѳѳ үрэх бус хадгалах хандлага ажиглагддаг байна.