Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс агаарын хилээ тавдугаар сарын 1-нд нээж, хоёр тун вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлнэ"

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газар ээлжит бусаар өнөөдөр хуралдаж, гаргасан шийдвэрээ танилцуулах үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хил нээхтэй холбоотой асуудалд мэдээлэл өглөө. 

Тэрбээр "ААН-үүд, иргэдийн хувьд зээл авах идэвхжил бүрдэж байгаа нь эдийн засгийн таатай үзүүлэлт. Манай Засгийн газар 100 ч хоноогүй байгаа. 100 хоногоо бид тавдугаар сарын 9-нд тэмдэглэнэ. Үүнийг хүмүүс мартчихаад байгаа бололтой.

Тавдугаар сарын 1-нд Монгол Улс агаарын хилээ нээнэ. Гэхдээ зөвхөн хос тун вакцинд хамрагдсан иргэдийг оруулах байдлаар ажлын хэсэг гаран ажиллаж байна. Энэ нь дараах хоёр шалтгаантай.

  1. Эдийн засагт хэрэгтэй
  2. Агаарын хил нээснээс хойш хоёр сарын дараа Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ашиглалтад орно гэсэн гэрээтэй байгаа юм.

Дээрээс нь бид маскгүй зун гэж хэлээгүй, дархлаажуулалтад бүрэн хамрагдсан зун болохыг хичээнэ гэдгээ хэлж байгаа юм” гэв.

"Зөвхөн цар тахал, вакцин хоёроо битгий улс төржүүлээч гэж гуймаар байна"

Үргэлжлүүлэн “Иргэдээсээ, намуудаасаа би ганц зүйлийг хүсье. Зөвхөн цар тахал, вакцин хоёроо битгий улс төржүүлээч гэж гуймаар байна. Энэ хоёроос бусад асуудал дээр Засгийн газрыг бүх тал дээр дураараа шүүмжил, шаардлагатай бол намайг шүүмжил, дуртай улс төрөө хий. Гэхдээ ийм цаг үед бүрэн мэдээлэлгүйгээр буруу зүйлд иргэдийг уриалахгүй байхыг хүсье. Жишээ нь өчигдөр Засгийн газрын хуралдаанаар яригдаагүй асуудлыг мэдээлсэн байсан. Өнөөдөр ээлжит бус хурал дээр бүгдээс нь нууцын баталгаа гаргуулж авах хэмжээнд орж байна.

Олон нууц асуудлыг гүйцэтгэх засаглал ярина. Төрд нууц гэж бий. Засгийн газар хуралдаан болгоныхоо дараа мэдээлэл өгөх цагаа илүү боловсронгуй болгохоор ярилцаж байгаа" хэмээв. 

БИЧЛЭГ:

https://www.facebook.com/iKonNews/videos/230855098501680