Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

"Халдварын оргил үе тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт таарч, өдөрт 3,000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэх тооцоолол бий"

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
mpa.mn

Нийслэл хотод дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох болсон тухай Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Үүнээс түүвэрлэн хүргэж байна. 

-Манай улсад уушги орлуулах хэдэн аппарат байгаа вэ. Сүүлийн үед нас баралтын тоо ихсэж байгаа нь юутай холбоотой вэ, эмчилгээ зөв хийгдэж байна уу?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Манай улсад уушги оруулах буюу ЭСМО аппарат нэг ширхэг байгаа. Энэ аппаратаар хоёр хүн эмчлэгдэн гарсан. Эмнэлзүй, эмчилгээний стандартад алдаа гараагүй. Эмчилгээнүүд стандартын дагуу хийгдэж байгаа. Сүүлийн үед нас баралт ихсэж байгаагийн шалтгаан нь ахмад настнууд, суурь өвчтэй хүмүүст өвчилж, хүндрэх эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой.

-Pfizer вакциныг хавдартай, хүнд өвчтэй зэрэг 12 мянга гаруй хүнд хийх тооцоо байгаа. Гэвч эрх мэдэл, албан тушаалаа ашиглан хавдаргүй хүмүүст хийж байна гэх мэдээлэл байна?

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: -Pfizer вакцинаас 25,740 тун ирсэн. Энэ вакцин нь хариу урвал маш багатай тул олон улсад хавдартай, дархлаа дарангуйлах эм уудаг болон бөөр орлуулах эмчилгээнд ордог гэх мэтчилэн зайлшгүй заалттай хүмүүст хэрэглэж байгаа вакцин тул 12,870 хүнийг нэрсээр нь жагсааж хийж байна.

Сангийн сайд Б.Жавхлан: Pfizer вакциныг нэмж татаж авахаар гэрээ байгуулсан бөгөөд тавдугаар сард ирнэ. Орж ирэх тунгийн тоо нь хийлгэх ёстой зорилтот бүлгийнхээ тооноос хэд дахин давсан хэмжээнийх байх юм. Иймд тоо хэмжээнд санаа зоволтгүй. 

-Коронавируст халдварын оргил үе хэзээ тохиох вэ. Энэ үед хүн амын хэдэн хувь халдвар авах тооцоололтой байгаа вэ?

-Халдварын оргил үе нь тавдугаар сарын эхэн буюу хоёр дахь долоо хоногт таарч, энэ үед батлагдсан тохиолдлын тоо 60-70 мянгад хүрч, өдөрт бүртгэгдэх тохиолдол 3,000 ба түүнээс дээш гарна гэх судалгаа бий.

ВИДЕО: 

https://fb.watch/4KsUpJsFKd/