2021/04/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,850.02₮
B30
УЛААНБААТАР
16°
|
-5°
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
16°
|
12:00
S32
10°
13:00
S32
12°
14:00
S32
13°
15:00
S32
15°
16:00
S32
16°
17:00
S32
16°
18:00
S32
14°
19:00
S32
12°
20:00
S31
21:00
S31
22:00
S31
23:00
S31

Газрын цахим дуудлага худалдаагаар долоон байршилд ялагч тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/100 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 7-ны 09:00-15:20 цагийн хооронд 11 байршилд газрын дуудлага худалдааг цахим хэлбэрээр зохион байгууллаа.

Эдгээр 11 байршлаас долоон байршилд 16 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цахимаар оролцох хүсэлт ирүүлсэн. Улмаар тус долоон байршилд ялагчид тодорч, нийслэлийн төсөвт 165.3 сая төгрөг төвлөрүүлэхээр боллоо.

Өнгөрсөн жил газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн цахим дуудлага худалдааг нийт найман удаа зохион байгуулсан. Харин энэ жилийн тухайд таван удаа зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Дуудлага худалдаагаар санал болгож буй 78 байршлын тухайд хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зориулалтын газрууд зонхилж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

x