2021/12/02
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.32₮
B30
УЛААНБААТАР
-3°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-14°
B30
УЛААНБААТАР
-7°
|
-13°
08:00
S32
-5°
09:00
S31
-7°
10:00
S31
-8°
11:00
S31
-9°
12:00
S31
-9°
13:00
S31
-10°
14:00
S31
-10°
15:00
S31
-10°
16:00
S31
-11°
17:00
S31
-11°
18:00
S31
-11°
19:00
S31
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Чинзориг: Шинэ хуулиар хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй болж, арилжааны банкуудаас зээл авах боломж бүрдэнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

12:58 2021/04/08

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/284775989936351

Завсарлагын цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойших хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой 90 саналаар санал хураалт явуулна. 

12:27 2021/04/08

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Улсын хэмжээнд 4 мянга орчим хоршоо байгаа. Энэ хуулийн төслөөр ямар гол өөрчлөлтүүд орох вэ? Хуулийн төслийг суурьтай бэлтгэсэн үү? 90 гаруй санал хураана гэж байна. Мэргэжлийн хүмүүсийг оролцуулж хууль хийлгэмээр байна” гэдгийг тодруулав.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Чинзориг “Энэ хуулийг 2019 онд Н.Энхболд нарын гурван гишүүн өргөн барьсан. Төсөл санаачлагч төслөө татахгүй гэсэн саналтай байсан учраас эдийн засгийн байнгын хороо төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд надаар ахлуулсан зургаан гишүүнтэй ажлын хэсэг байгуулаад ажилласан. Хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан, хоршоодын холбооны төлөөллийг оролцуулсан дэд ажлын хэсэг байгуулагдсан. Өмнөх хуулиар хоршоод өөрийн гэсэн хөрөнгөгүй явж ирсэн. Гишүүдийн оруулсан хөрөнгө тухайн гишүүдийнх нь нэр дээр бүртгэлтэй байдаг учраас хоршоо өөрийн гэсэн хөрөнгөгүй байсан.

Хоршоод арилжааны банкуудаас зээл авч чаддаггүй дутагдалтай асуудал байгаа. Шинэ хуулиар хоршооо өөрийн гэсэн хөрөнгөтэй байна гэж зохицуулсан. Гишүүдийнхээ оруулсан хөрөнгөөр хоршоо хөрөнгөтэй болоод хоршооны нэр дээр тухайн хөрөнгийг бүртгэж өгдөг болъё. Ингэснээр хоршоо өөрийн нэрээр арилжааны банкуудаас зээл авдаг байх боломж олгоно.

Гишүүддээ үйлчилж байгаа хоршооны зуучлалын үйлчилгээнээс нэмэгдсэн өртгийн албан татвар авдаггүй байх зохицуулалт хуульд орсон. Ноолууртай холбоотой асуудал бий. Ченжүүдэд зарчихаар татвар авдаггүй, хоршоо аваад зуучлаад үйлдвэрт борлуулахаар дамжуулан борлуулалт гэж тооцоод НӨАТ авдаг асуудлыг цэгцэлнэ.

Хоршоог төрөөс бодлогоор зайлшгүй дэмжих шаардлагатай. Энэ хүрээнд өмнөх хуульд байгаагүй шинэ зүйл нь хоршооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу одооогийн ХХААХҮЯ-ны бүрэн эрх, нутгийн өөрөө удирдах байгууллага ямар чиглэлээр хоршоог дэмжих вэ гэсэн  асуудлыг хуульд оруулсан” гэлээ.

11:31 2021/04/08

УИХ-ын чуулганы хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулан, гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Н.Ганибал, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, О.Цогтгэрэл нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд Ажлын хэсэг хуулийн төслийг хэлэлцээд, нийт 8 бүлэг, 56 зүйлтэй шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, онцлог зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна.

Тухайлбал, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөмж болон хоршоог амжилттай хөгжүүлж байгаа улс орнуудын шилдэг туршлагад тулгуурлан, хуульд хэрэглэсэн нэр томьёо болон хоршоо үйл ажиллагаандаа баримтлан ажиллах зарчмыг анх удаа тодорхойлсон. Иргэний хуулийн 33.2-т хоршоог ашгийн төлөө бус хуулийн этгээдийн төрөл байхаар зохицуулсан нь олон улсын жишигт илүү нийцсэн гэж Ажлын хэсэг үзэж, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас боловсруулсан хоршооны талаарх концепцыг тулгуур болгон төслийн боловсруулалтыг гүйцэтгэсэн.

Хоршооны гишүүний эрх үүрэг, бүртгэл, элсэлт, оруулсан хувь хөрөнгө, өв залгамжлал, түүний бүрэн эрх дуусгавар болохтой холбоотой харилцааг “Хоршооны гишүүн” гэсэн шинэ бүлэг болгон зохицуулсан. Энэхүү хуулийн төслөөр хоршоо анх удаа хуулийн этгээдийнхээ хувьд эрх, үүрэг, хариуцлагатай болж, гишүүдийнхээ нийгэм, эдийн засгийн байдлыг дээшлүүлж, амьдрах таатай орчныг бүрдүүлэхэд гишүүдийнхээ өмнө үүрэг хүлээхээр тусгажээ. 

x