Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар болон 19 аймагт вакцинжуулалтын ажил үргэлжилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр дархлаажуулалтын явцын мэдээллийг танилцуулав.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 156 улсын 604,032,357 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаад байна.

Дархлаажуулалтыг эхлүүлээд үр дүнд хүрсэн таван улсад Израиль, Их Британи, Чили, АНУ, Бахрайн зэрэг улсууд багтаж буй.

Тэгвэл манай улс одоогоор нийтдээ 529,911 хүн коронавирусийн эсрэг вакцины эхний тунг хийлгээд байгаа юм.

Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 59,692 хүн вакцинд хамрагдсан байна. Нийт вакцинд хамрагдсан хүний 452,620 нь Улаанбаатар хотод байгаа бол 77,291 хүн орон нутагт вакцинд хамрагджээ.

Монгол Улс 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн. Одоогоор 30-39 насныхан вакцинд хамгийн идэвхтэй хамрагдаж байна.

Вакцинд хамрагдсан хүмүүсийг насны бүлэг:

 

Түүнээс гадна, гэрээсээ гарах боломжтой ахмад настнууд СБД-ийн 11 сургуулийн байранд очиж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аван дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Харин гэрээсээ гарах боломжгүй ахмадуудад нийт хүн амын дийлэнх хувийг дархлаажуулсны дараа мэргэжлийн баг гаргаж дархлаажуулах юм.

Улаанбаатар хотын вакцинд хамрагдсан байдал дүүрэг тус бүрээр:

 

Өчигдрөөс хойш дархлаажуулалт дахин таван аймагт нэмэгдэж, улсын хэмжээнд 19 аймагт вакцинжуулалт эхлээд байна.

Орон нутагт вакцинд хамрагдсан байдал:

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/167171828591971