Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/08-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Баттөр: ХӨСҮТ-ийн хяналтын камерын бичлэг алдагдсан гэдэг нь ташаа мэдээлэл

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Шадар сайд С.Амарсайханы гэргий ХӨСҮТ-д сахиураар очсонтой холбоотойгоор тус төвийн хяналтын камерын бичлэг алдагдсан тухай мэдээлэл тараад байгаа билээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Баттөр "Би ажлаа аваад удаагүй байгаа. Яг энэ цаг үед зарим камерын хяналтыг сайжруулж, нэмэлт камер суурилуулж байгаа юм билээ.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор бүх камераа шалгасан. Энэ бүх зүйл хэвийн байгааг хэлье. Тэр бүгд хууль, хүчний байгууллагын хараа хяналт доор байдаг. Энэ бол ташаа мэдээлэл" хэмээн УОК-ын Шуурхай штабын мэдээллийн үеэр тайлбар өгчээ.

ВИДЕО:

https://www.facebook.com/101064721528656/videos/358840515448878