Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Явган хүний гарц, зам дээр тээврийн хэрэгслээ байршуулахгүй байхыг анхааруулав

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цахим орчинд “Явган хүний зам дээр машинаа тавьчихаад дугуйтай хүүхэд багтахгүй шүргэчихсэн чинь цагдаа дуудаж хэмжилт хийлгэж энтэр...” гэх мэдээлэл түгсэн.

Уг мэдээллийн мөрөөр шалгахад тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын_хөдөлгөөний_дүрмийн 14.7 “Түр ба удаан зогсох” журам зөрчсөн байх тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн  14.7.35.2-т “Явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсний  дагуу хариуцлага тооцжээ.

Жолооч нарыг явган хүний гарц, явган хүний зам дээр тээврийн хэрэгслээ байршуулж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг ТЦА-наас анхааруулав.

 

Эх сурвалж: ТЦА