Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Улсын хэмжээнд 3,794 иргэн тусгаарлалтад байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

 Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

2021 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр нийслэлд 36,412, орон нутагт 50,371 иргэнийг дархлаажуулснаар улсын хэмжээнд нийт 466,946 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 99 тусгаарлах байранд 3,794 хүн байна. Байруудад онцгой байдлын 170, цагдаагийн 201, эрүүл мэндийн 314, нийт 685 алба хаагч, ажилтан ажиллаж байгаа юм. 

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газар