2021/06/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
10°
B30
УЛААНБААТАР
26°
|
13°
19:00
S32
20°
20:00
S32
17°
21:00
S31
15°
22:00
S31
13°
23:00
S31
11°
00:00
S31
10°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S32
06:00
S32
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарлаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2021 оны 4 сарын 8
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох саналыг Засгийн газарт хүргүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Уг саналыг өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, Бямба гарагаас /дөрөвдүгээр сарын10-наас/ бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргажээ.

Шууд үзэх: 

https://www.facebook.com/iKonNews/videos/230855098501680

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Цар тахлыг даван туулахын тулд дэлхийн улс орнуудын Засгийн газар бүхэн өөр өөрсдийн арга барилаар ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас дөрөв болон тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон зарласан. Энэ нь үр дүнгээ өгч хагас сая иргэнээ дархлаажуулаад байна. Засгийн газар өнгөрсөн хугацаанд шуурхай ажилласан. Вакцинжуулалтын хэлэлцээрүүд амжилттай хийгдэж дууслаа. 

Зорилтот бүлгийн бүх иргэнээ дархлаажуулах хэмжээний вакциныг авах хэлэлцээрүүдийг хийсэн. Одоо татан авах ажил үлдээд байна. Вакцин үйлдвэрлэгч орнууд экспортоо зогсоож, эхний ээлжид дотоодын хэрэгцээгээ хангахад төвлөрч байгаа. 

Вакцины татан авалтын хугацаа тодорхой болсон, эрүүл мэндийн салбарт оргил ачаалал ирэх тул үүнийг бодолцон хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа.

Дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд "Улаан" түвшинд шилжиж хатуу хөл хорио тогтоохоор боллоо" гэв.

Түүнчлэн энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор болсноо Ерөнхий сайд мэдэгдэв.

 
Badamaa sent Today at 3:18 PM

 
x