Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

"СБД-ийн 11 дүгээр сургуулийн байранд зөвхөн ахмадуудыг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль дээр ахмадуудад зориулсан дархлаажуулалтын ажил өнөөдрөөс зохоин байгуулагдаж байгааг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Геронтологийн төвөөс Сүхбаатар дүүргийн 11 сургуулийн байранд мэргэжлийн эмч нар очиж, өнөөдрөөс ахмадуудад вакцин хийж эхэллээ.

Тиймээс суурь өвчтэй эсвэл вакцин хийлгэх эсэх дээр эргэлзэж, нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах сонирхолтой иргэд тус цэг дээр очиж, эмчид үзүүлэн вакцинд хамрагдах бүрэн боломжтой.

Гэхдээ тус сургууль дээр зөвхөн ахмадуудад зориулсан дархлаажуулалтын ажил зохион байгуулагдаж байна” гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/191166414402268/videos/745589396156787