Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Баянхонгор, Архангай, Хэнтийд дархлаажуулалт эхэлснээр 13 аймгийн 63,784 иргэн вакцинд хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр вакцинжуулалтын явцын талаарх мэдээллийг өглөө.

Тэрбээр "Сүүлийн 24 цагт 50,371 хүн коронавирусийн вакцинд хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд вакцин хийлгэсэн хүний тоо 466,946 боллоо.

Үүнээс 403,162 хүн Улаанбаатар хотод хамрагдсан бол 63,784 нь орон нутагт вакцин хийлгэжээ.

Насны бүлгээр нь ангилж үзвэл, 30-39 насны иргэд вакцинд хамгийн идэвхтэй хамрагдсан бөгөөд энэ насны 123,228 иргэн вакцин хийлгэсэн байна.

Вакцинд хамрагдсан иргэдийн тоо насны бүлгээр

 

Дархлаажуулалтын ажил хөдөө орон нутагт эрчимтэй эхэлсэн. Хөдөө орон нутагт эхний ээлжид хариу арга хэмжээний баг болон үйл ажиллагаа нь үл тасалдах ААН-ийн ажилчдыг вакцинжуулж буй.

Өнөөдрийн байдлаар шинээр Баянхонгор аймаг, Архангай аймаг болон Хэнтий аймагт дархлаажуулалт эхлээд байна. Үлдсэн аймгууд энэ долоо хоногтоо багтаж вакцинжуулалтаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм" гэв.

Орон нутгийн иргэдийн вакцинжуулалтын явц

 

Улаанбаатар хотын есөн дүүргийн вакцины хамрагдалт

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/174720631141046