Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ариунзаяа: Тавдугаар сарын 5-н хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжилнэ

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг
гэрэл зургийг MPA.mn
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ирэх тавдугаар сарын 5-н хүртэл хүнсний талоны картыг пин коджуулах ажил үргэлжлэх талаар мэдэгдэв. 
 
Тэрбээр "Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг НӨАТ-ын баримт буюу ебаримт хэвлэдэг дэлгүүр, худалдааны төвүүдээр олгохоор төр, хувийн хэвшил хамтран ажиллаж байна.
 
Төрийн банкнаас хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаж буй иргэдийн цахим картын хөгжүүлэлтийг хийж байгаа бөгөөд хүнсний талоны картыг пин коджуулж эхэлсэн. Та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан Төрийн банкны өөрийн ойр салбарт очиж хүнсний талон авдаг картаа пин коджуулаарай.
 
Иргэн та зөвхөн гэрээт хүнсний дэлгүүрээр буюу улсын хэмжээнд тендерт ялсан 800 орчим дэлгүүрээр тус үйлчилгээг авдаг байсныг болиулж, улсын хэмжээнд НӨАТ баримт олгодог 235 мянга орчим ААН, зах, бөөний төвөөр үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байна.
 
Өөрийн хүссэн хүнсний дэлгүүрээ сонгож үйлчлүүлнэ. Иргэний сонголтыг дахин хязгаарлахгүй болно. Хяналт, дата судалгаа, тайлан цахим хэлбэрт шилжинэ. Шийдвэр гаргах түвшинд дата мэдээлэлд суурилсан илүү оновчтой шийдлүүд бий болно. Цаасан тайлан, хүнд суртал үгүй болно.
 
Шинэчлэлийн хүрээнд ХНХЯ, Гааль татвар санхүү мэдээлэл, технологийн төв, Төрийн банк, ҮСХ, Хэрэглэгчдийн систем нийлүүлэгчдийн холбоо, ЖиЭс1Монгол ТББ зэрэг байгууллагууд хамтран ажиллаж байна" гэжээ.