Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

Дубай хотод нүцгэн зургаа авхуулсан моделиудад шийтгэл оноолгүй, албадан гаргахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотын нэгэн өндөр барилгын тагтан дээр олон тооны модель бүсгүйчүүдийн зургийг нүцгэнээр авч байсныг тус улсын цагдаагийн байгууллага таслан зогсоосон тухай мэдээлсэн билээ.

Энэ үйлдэл нь исламын шашны шариатын хууль үйлчилдэг Эмират улсад садар самууныг сурталчилсан хэрэгт тооцогдож байгаа юм.

Шариатын хуулийн дагуу энэ ажиллагаанд оролцсон хүмүүс зургаан сарын хугацаанд шоронд хоригдох, эсвэл $1,300 орчимтой тэнцэх мөнгөн торгууль хүлээхээр байв.

Харин Дубай хотын захиргааны хэвлэлийн алба дээрх ажиллагаанд оролцсон хүмүүсийг шалгаж дууссан бөгөөд тэднийг шийтгэлгүй, хилээр албадан гаргахаар болсныг өчигдөр твиттер хуудсандаа зарлажээ.

“Холбогдсон хүмүүсийг Арабын Нэгдсэн Эмират Улсаас албадан гаргахаар боллоо. Энэ асуудлаар цаашид дахин мэдээлэл өгөхгүй” гэж тус албанаас гаргасан товч мэдэгдэлд өгүүлсэн байна.

Зураг авах ажиллагаанд оролцсон модель бүсгүйчүүд нь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтдаг байсан улсуудын иргэд болохыг Эмиратын албаны эх сурвалж мэдээлж байв.

Даваа гарагт Дубай хот дахь ОХУ-ын консулын газар саатуулагдсан эмэгтэйчүүдийн дунд тус улсын иргэн байгаагүйг баталсан юм.

 

Эх сурвалж: Russia Today