Монгол Улс болон Унгар улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны чухал төсөл болох Сонгино дахь “Биокомбинат” ТӨХХК-ын шинэчлэл төслийн явцын мэдээг ХХААХҮЯ-наас танилцууллаа.
Монгол Улс сүүлийн 3 жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортоор авч, нийт 7.5 сая ам. долларыг зарцуулсан байна.
Тэгвэл Биокомбинатыг шинэчилж, шинэ үйлдвэр баригдсанаар гадагшаа чиглэсэн валютын урсгалыг зогсоож, цаашид экспортлох боломж бүрдэж жилд дунджаар 10 сая тун шүлхий өвчнөөс сэргийлэх, 10-15 сая тун мялзан өвчнөөс сэргийлэх, 20 сая тун цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болно.
Монгол орны мал сүргийн эрүүл мэндийн үзүүлэлтүүд дээшилснээр нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх халдварын эрсдэл буурч, хүн амын хүнсний баталгаат байдлын халдвараас хамаарах аюул үлэмж хэмжээгээр багасаж, мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, малчдын амьжиргаа дээшлэх зэрэг шууд болон дам эерэг үр дүн гарах юм.
ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн тушаалаар Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газар хоорондын “Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөр” хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэн, төлөвлөсөн хугацаанд холбогдох арга хэмжээг зохион байгуулах, төслийг шуурхай эхлүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
Тус ажлын хэсэг гуравдугаар сарын 16-ны өдөр ажлын хэсэг шинэчлэлийн үйл явцтай танилцсан бөгөөд дараах ажлууд хийгдсэн байна:
Эх сурвалж: ХХААХҮЯ