Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүн амины ноцтой хэрэгт сэжиглэгдэж буй этгээдүүдийг цагдан хорьжээ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед гарсан хүн амины гэмт хэрэгтэй холбоотой гэмт хэргийн явцын талаарх мэдээллийг Цагдаагийн байгууллагаас өглөө. 

Тодруулбал,

  • 2021 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 59 настай эрэгтэй хамтран амьдрагчийнхаа гэрээс гараад сураггүй алга болсон мэдээллийг түүний ар гэрээс Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хандан өгчээ. Тус цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулахад сураггүй алга болсон тухайн иргэнийг СХД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт жалганаас нас барсан байдлаар олсон байна.

    Уг хэрэгт шалгалтын ажиллагаа явуулахад амь хохирогчийг хувиараа такси үйлчилгээнд явдаг СХД-т оршин суух хаягтай, 23 настай эрэгтэй дээрэмдэх явцдаа амь насыг нь хохироосон байж болзошгүй болохыг алба хаагчид урьдчилсан байдлаар тогтоосон байна. Иймд сэжигтэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжилж байгаа аж. Сэжигтэн нь урьд өмнө буюу 2019, 2020 онуудад ял шийтгэл эдэлж байжээ.
     
  • Энэ оны дөрөвдүгээр сарын 4-нөөс 5-ныг шилжих шөнө түргэн тусламжийн эмчээс цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд “Түргэн тусламжийн автомашинд цээжиндээ хутгалуулсан хүн нас барлаа” гэх дуудлага мэдээлэл шөнийн 03:00 цагт бүртгэгджээ. Хэргийн газрын үзлэгээр Налайх дүүргийн 6 хорооны нутаг дэвсгэрт байрлах амралтын газар амь хохирогч болох 23 настай эрэгтэй, Орхон аймгийн харьяат иргэн цээжин тус газраа хутгалуулж, гаднын нөлөөтэй нас барсан байна.

    Уг хэргийг БЗД-т оршин суух хаягтай 23 настай эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, тус этгээдийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.