Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Гэрээр эмчлүүлж буй иргэдэд халууны шил, витамин С, Д, парацетамол бүхий багц үлдээж байна

Г.Номин, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс шинж тэмдэггүй хөнгөн хэлбэрээр өвчилж байгаа бол заавал эмчилгээ тусламж авах шаардлагагүй, бусад улсын туршлагаас харахад 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг зөвлөж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа хэллээ.

Үргэлжлүүлэн тэрбээр "Тодорхой хэмжээгээр шинж тэмдэг илрэх буюу халуурвал шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гэрээр тусгаарлагдаж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст ЭМЯ-наас багц бэлдсэн. Тэр багцад  халууны шил, халуурвал уух парацетамол, 10 хоногийн турш уух витамин С, Д багтаж байгаа. Гэрээр эмчилгээ хийлгэж байгаа хүн эмнэлгийн тусламж шаардлагатай бол өрхийн эмнэлэгтээ хандана. 

 
Гэрэл зургийг Шадар сайдын мэдээлэл фэйсбүүк хуудсаас авав.

Халдвартай нь батлагдсан ч ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй бол гэртээ өөрийгөө тусгаарлаад дархлаагаа дэмжиж, сайн амрах хэрэгтэй. 

Түүнчлэн биеийн байдал огцом хүндрэх тохиолдолд хаашаа, хэрхэн холбогдох талаар зөвлөмжийг гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст өгч байгаа" хэмээн ярилаа. 

ВИДЕО ҮЗЭХ: /2021.04.06/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)

https://www.facebook.com/iKonNews/videos/286330913039418