Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЭМЯ: Хөл хорио тогтоохгүй энэ хэвээр үргэлжилбэл өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1,000-ыг давах судалгаа бий

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хамгийн сүүлд тогтоосон хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр "Монгол Улсын хүн амын дунд анх халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш нийт гурван удаагийн хөл хорио тогтоосон байдаг.

Хамгийн сүүлд хоёрдугаар сард тогтоосон хөл хориог цуцалснаас 10 хоногийн дараа өвчлөл эрс нэмэгдэж эхэлсэн байна.

Өнөөдөр гэхэд л улсын хэмжээнд хамгийн олон тохиолдол бүртгэгдлээ. Хэрвээ энэ хэвээрээ байвал өдөрт бүртгэгдэх коронавируст халдварын тоо 1,000-ыг давна гэх судалгаа бий" хэмээн онцлов.

 

"65-аас дээш насныхан гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан байна"

Үргэлжлүүлэн “Коронавирусийн халдварт 25-54 насны иргэд хамгийн их өртөж байгаагийн зэрэгцээ халдварыг бусдад тарааж байна. Тэр дундаа 25-34 насны эмэгтэйчүүд нийгмийн идэвхтэй өндөртэй байдгаас шалтгаалан халдварт өртөж байгаа юм.

Харин 50-аас дээш насны иргэд халдварт өртсөн хойноо биеийн байдал нь хүндэрч буй.

Ялангуяа 65-аас дээш насныхан халдвар авсан нөхцөлд хүндрэх эрсдэл маш өндөр байгаа бөгөөд тэдгээр иргэд гэр бүлийн гишүүдээсээ халдвар авсан байгаа юм" гэв.

 

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/286330913039418