Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Зэвсэгт хүчинд гарч байгаа ёс зүйгүй, хүний амь настай холбоотой асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй. Үнэнээ л хэлье

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

16:07 2021/04/06

ШУУД ҮЗЭХ: 

https://fb.watch/4HLS3X0Vu4/

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Өнөөдөр бид зөвхөн амь эрсэдсэн цэргүүдийн талаар яриад байна. Хөдөлмөрийн чадвараа их, бага хэмжээгээр алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон залуусын тоог ЗХЖШ-ын дарга Д.Ганзоригоос асууя.

Амь хохирсон цэргүүдийн судалгаанаас харахад ихэнхдээ салаа, жагсаалын дарга нарынхаа гарт амиа алдсан байдаг нь цэргийн шат шатны хяналт сул, дураараа авирлах, яргаллыг чөлөөтэй үйлдэх боломжийг олгодог юм байна гэж харагдаж байна. Та энэ дээр төсөв мөнгө битгий яриарай. Энэ бол та нарын ёс суртахуун, ажлаа хийх сэтгэл дутаж байгаагийн илрэл. Та цаашид ийм зүйл гаргахгүйн тулд цэргийн алба хаагчдад ёс зүйн сургалт оруулна гэж байна. Энэ үгэндээ ямар баталгаа өгөх вэ.

Хүүхдээ цэрэгт явуулах айл болгон дэглүүлж, зодуулбал яах вэ гэдэг асуудал ярьдаг. Энэ байдлыг хэзээ таслан зогсоох вэ.

Цэргийн ангийн алба хаагчид гэр орон, эхнэр хүүхдэдээ уурласан уураа байлдагчдад очиж гаргаад байдаг юм уу. Тийм хүмүүстэй ажиллах сэтгэл зүйч гэж байна уу.   

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Өнгөрсөн хугацаанд буюу 2016-2020 оны хооронд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нийт 62 гарсан байна.

Зэвсэгт хүчинд орж ирж байгаа залуус нийгмийн бүх давхрагаас ирдэг. Амьдралд золгоход хүндрэлтэй газраас ч ирж байдаг. Энэ бүхэнтэй бид жилийн хугацаанд ажиллаад, засаад явуулахад хүндрэлтэй.

Сэтгэл зүйчийн хувьд яг энэ салбарт ажиллахаар төгссөн нэг хүн байдаг. Тэр нь Цэргийн төв эмнэлэгт байдаг. Бусад нь тодорхой хэмжээнд дамжаа дүүргэсэн албан тушаалтнууд байдаг.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цэргийн алба хаагчдын дүрмийн бус харилцаа даамжирч ужгирсанд дөжирчихсөн юм байна гэдэг дүгнэлтийг Д.Ганзориг даргын ярианаас харж байна. Таны хэлж байгаа тоонууд бүгд зөрүүтэй байна.

ХЭҮК-оос бидэнд ирсэн мэдээлэлд 2018 оноос хойш 12 удаагийн гэмт хэргийн 10 нь хүний амь нас хохирсон гэж байна. Гэтэл цагдаагийн байгууллагаас 17 гэж байна. Чухам хэд юм бэ.

Дүрмийн бус харилцаа, хүчирхийлэл, цэргүүдээс хувийн дансандаа мөнгө авах, хувийн шугамаар албадан хөдөлмөр эрхлүүлэх, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийг хүчирхийлэх хэрэг удаа дараа гарч байсан боловч үүнийг цэргийн нууц гэдгээр мэдээлдэггүй. Эсвэл хохирогчийг дарамтлаад хэргийг дарагдуулдаг. Ийм байхад яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ.

Би Д.Ганзориг генералыг өөрөө ч хариуцлага хүлээх нөхцлөө бүрдүүлсэн гэж харж байна.

Сая амиа алдсан байлдагчийг үхэлд хүргэсэн алба хаагч өмнө нь удаа дараа цэргийн сахилгыг зөрчиж, цэргүүдээс хувийн дансаараа мөнгө авч, ажлын байранд архидан согтуурч байж. Та үүнийг мэдэж байсан уу. Яагаад арга хэмжээ авалгүй хоёр жилийн хугацаанд цалингийн 20 хувийг хассан юм бэ. Үүнээс бол та өөрөө хариуцлага хүлээх ёстой.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Дөжирсөн асуудал байхгүй. Бид гарцаа хайж байгаа. Дүрмийн бус харилцааны тухайд бид дорвитой алхмууд хийгээд явж байгаа.

н.Гялбуужамц гэдэг хүн 2017 Батлан хамгаалын сургуулийг муу дүнтэй төгсөх гэж байгаад 2019 онд нөхөн төгссөн. Салаан захирагчаар томилдоод өнгөрсөн онд цалингийн хувиар шийтгүүлж байсан. ЗХЖШ-аас гуравдугаар сарын 2-нд тухайн ангид шалгалт орж энэ асуудлыг шийд гэдэг үүрэг өгсөн байсан. КОВИД-ын нөхцөл байдлаас болоод энэ асуудал яалт ч үгүй хугацаа алдсан.

10:24 2021/04/06

УИХ-ын Хүний эрхийн дэд хороо зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар нээлттэй хуралдаж байна. Хуралд Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод цэргийн командлал, Хүний эрхийн үндэсний комисс, цагдаа, прокурорын байгуулланы удирдлагууд оролцож байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа тус салбарт сүүлийн хоёр жилд нийт 12 алба хаагч амиа алдсан тухай тоо баримт танилцуулж, үүнд эхнээс яагаад хяналт тавиагүйг тодрууллаа.

Түүний асуултад ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг хариулав. Тэрбээр “Юуны өмнө С.Одонтуяа гишүүнээс энэ тоо баримтыг хаанаас авсныг тодруулъя. Надад ийм тоо баримт алга. Надад 2016-2020 оны гэмт хэрэгтэй холбоотой тоо баримт байна. Энд байгаа хүний амь настай холбоотой хэргийн талаар товч дурдая.

Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байрлалд танкийн ротын захирагч ахлах дэслэгч н.Энхбаярын өгсөн үүргийн дагуу тус ротын механикч, жолооч дэд ахлагч н.Ванданлхагва ротын 17 цэргийг хөнжил, гудсыг нь үүрүүлэн гүйлгэж байх явцад байлдаж н.Алтантулга бие нь муудсаар амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт холбогдсон алба хаагчид зургаан сараас таван жилийн хорих ял авсан.

Дараагийн хүний амь настай холбоотой хэрэг  2019 оны есдүгээр сард 12-нд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид гарсан. Өвс хадлангийн ажилд гарсан бие бүрэлдэхүүн хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас байлдагч н.Наранбаяр өвс авчсан машин дээрээс унаж нас барсан. Энэ хэрэгтэй холбоотой асуудал шийдэгдээд явж байгаа.

Дараагийн хэрэг бол энэ оны гуравдугаар сарын 28, 29-нд гарсан ёс зүйгүй хэрэг. Тухайн салаан захирагч Г-г цагдаагийн байгууллагад шилүүлсэн, хариуцлагаа хүлээгээд явна.

Сүүлийн гарсан хэрэг бидэнд үйл ажиллагаагаа идэвхжүүлэхэд нэлээд түлхэц өгсөн. Ер нь хүний амь настай холбоотой гэхээсээ илүү ёс зүйн харилцааны асуудал алба хаагчид дунд гарч байсан. Үүнтэй холбоотой сүүлийн таван жилийн тоон үзүүлэлтээр бид судалгаа хийж үзсэн. Хамгийн оргил үе нь 2018, 2019 онд байсан. Түүнээс хойш энэ үзүүлэлт 50 хувь буурсан. Холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа, үр дүн гарна гэж бодож байна.

Цэргийн амь насыг хэнээс нэхэх вэ гэж байна. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу холбогдох албан тушаалтан хариуцлагаа хүлээнэ. Энэ дээр бид ямар нэгэн хаацайлалт хийж, хэргийг хөнгөвчлөх асуудал гаргахгүй.

Зэвсэгт хүчинд гарч байгаа ёс зүй, хүний амь настай холбоотой асуудлыг бид нар дангаараа шийдэж чадахгүй. Цэргийн ангийн удирдлага хичнээн сайн ажилласан ч энэ асуудлыг бид дангаараа шийдэж чадахгүй гэж үнэнээ хэлье. Энэ асуудлаар хуралдаан зохион байгуулж байгаа УИХ-ын эмэгтэй гишүүддээ баярлалаа гэж хэлэхээс өөр үг надад алга.

Манай зэвсэгт хүчин бол нийгмийн нэг бүрэлдэхүүн хэсэг. Нийгэмд болж байгаа бүх үйл явдал манай энэ салбарт болж байдаг гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөөч” гэв.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн хүн амиа алдсан нь ажлыг эрчимжүүлэх түлхэц өгсөн гэж маш буруу ярьж байна. Яагаад нэг хүний амь нас үрэгдэхэд энэ ажлыг эрчимжүүлж болоогүй юм.

Дангаараа шийдэж чадахгүй гэдэгтэй тань санал нийлж байна. Тэгэхээр та нар чадахгүй, хүч хүрэхгүй байгаа ажлаа бидэнд нэн яаралтай танилцуулах хэрэгтэй.

ЗХЖШ-ын дарга Д.Ганзориг: Төрийн цэргийн байгууллагуудын хувьд төсөв мөнгө үнэхээр хязгаарлагдмал байгаа. Дээрээс нь цар тахлын үед нийт бие бүрэлдэхүүний хяналтын зохицуулалт хийхэд алдаа гарч байсан асуудалдаа бид сургамж авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: Дарангуйлагч дэглэмийн үлдэгдэл, хэвшмэл ойлголтыг халах ёстой. Ямар асуудал болохгүй болоод цэргийн дэг байсаар байна вэ? Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар дүрэм гарсан. Тухайлбал цэргийн алба хаагч цол харгалзахгүйгээр дүрмээ биелүүлнэ. Ёс зүй, сахилга зөрчвөл хариуцлага хүлээнэ.

Цэргийн ангид сэтгэл зүйч офицер гэж ажиллана гэж заасан. Гэтэл дүрэм яагаад хэрэгжихгүй байгаа юм бэ. Хүний эрхийн үндэсний комисст цэргийн алба хаагчтай холбоотой хэчнээн гомдол ирсэн бэ?

Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга Д.Ганзориг: Цэргийн өдөр тутмын үйл ажиллагаа дотоод албаны дүрэмд захирагддаг. Энэхүү дүрэмд цэргийн албан хаагчдын ёс зүй сахилга хариуцлагыг зааж өгсөн байдаг. Яагаад дүрэм хэрэгжихгүй байна вэ гэдэгт цаг хугацааны хувьд та бүгдийн дэмжлэг хэрэгтэй байна. 

"2020 оны байдлаар ХЭҮК-т цэргийн алба хаагчдаас гомдол ирээгүй. Энэ нь тухайн байгууллага дотооддоо гомдлоо шийддэгтэй холбоотой. Цэргийн албанд дүрмийн бус харьцааны хамгийн хүнд хэлбэр болох хүн амины гэмт хэрэг гарсаар байна.

Тиймээс цэргийн алба хаагчдын дунд дүрмийн бус харилцааны судалгаа явуулна. Цэргийн дотоод албаны дүрэм хүний эрхэд нийцэж байна уу гэдгийг бүтэн сууриар нь авч үзэх шаардлагатай" гэдгийг ХЭҮК-оос хэлэв.