• 7 сарын 2, Бямба
Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын тамирчид Токио 2020 зуны олимпын наадамд оролцохгүй байх шийдвэр гарчээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын эрх баригчид энэ зун болох Токио 2020 олимпын наадамд тамирчдаа оролцуулахгүй болсон тухай Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг өнөөдөр мэдээлжээ.

Шалтгаан нь тамирчдаа коронавирусийн халдвараас хамгаалах зорилготой гэнэ.

Умард Солонгос нь одоогоор коронавирусийн халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй гэсэн мэдээллийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагад өгч байгаа.

Олимпын наадамд оролцохгүй байх шийдвэр гуравдугаар сарын 25-ны өдөр Пёньянд болсон үндэсний олимпын хорооны хурлаас гарсан байна.

Тус хурал “бүх нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулахтай холбоотой практик асуудлууд” гэсэн сэдвийн дор болсон тухай Умард Солонгосын төв мэдээлийн агентлаг дамжуулж байжээ.

Токио 2020 зуны олимпын наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны өдрүүдэд Япон улсын нийслэлд зохион байгуулагдана.

 

Эх сурвалж: Yonhap News