Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн тоо 400,000-ын босго давлаа

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: Засгийн газар

Коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад өчигдөр 38,055 иргэн хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд вакцинд хамрагдсан иргэдийн тоо 414,382 болж, дархлаажуулалтад хамрагдвал зохих зорилтот бүлгийнхээ 22.4%-д вакцин хийгээд байна.

Дархлаажуулалтыг нийслэлээс болон орон нутагт зохион байгуулж байгаа билээ. Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг буюу

  • Сэлэнгэд 4,852,
  • Дархан-Уулд 3,152,
  • Орхон, Булганд 1,552 иргэн өчигдөр вакцин хийлгэжээ.