Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнодод очсон иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарч, тус аймаг ногоон бүсэд шилжжээ

А.Намуун, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Энэ сарын 3-ны өдөр Өмнөговь аймгийн харьяат иргэн нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй.

Тэрбээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байсан бөгөөд PCR шинжилгээний хариу эерэг гарлаа. Сорьцыг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм" гэж тус аймгийн онцгой комиссоос мэдээлж байв.

Харин тухайн иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарсныг өнөөдөр/2021.04.05/ ХӨСҮТ-өөс мэдэгджээ. 

Иймээс аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Дорнод аймгийг Ногоон түвшинд шилжүүлж, сум хоорондын зорчих хөдөлгөөн болон зарим ААН-ийн үйл ажиллагааг өнөөдрөөс хэвийн горимд шилжүүлжээ.

Харин сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг маргааш АОК хуралдаж, шийдвэрлэх аж.

Дорнод аймагт коронвирусийн эсрэг вакцинжуулалт 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэх юм байна.