Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол чатын санаачилсан Технологийн соёл түгээх аян хүрээгээ тэлж гоо сайхны тэргүүлэх компаниуд нэгдэж байна

СУРТАЛЧИЛГАА
2021 оны 4 сарын 6
Сурталчилгаа

“ТЕХНОЛОГИЙН СОЁЛ ТҮГЭЭХ” аянд өнгөрөгч долоо хоногт үндэсний технологийн компаниуд нэгдсэн бол энэ удаа үндэсний гоо сайхны компаниуд нэгдэж хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг арга хэмжээнд Lhamour, Beauty secrets, Cose cosemtics, Mild cosemtics, Sweet secrets зэрэг компаниуд оролцлоо.

Хэрэглэгчдийн өдөр тутмын амьдралыг технологийн тусламжтайгаар хялбаршуулах, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, хэрэглээний соёлыг дэлхийн түвшинд хүргэхэд уг аяны зорилго оршино.

 

“Lhamour” Гүйцэтгэх захирал Д.Хулан

Гоо сайхны салбарт Beauty secrets, Cose cosmetics зэрэг компаниуд Монгол чаттай хамтраад ажиллаж байгаа нь гоё санагдаж байна. Үйлдвэрлэлийн салбар технологиос хол гэсэн бодолтой хүмүүс байдаг. Гэтэл жижиг дунд үйлдвэрүүд технологийг үр дүнтэй ажиллавал илүү хурдан хөгжиж,  цаашлаад хэрэглэгч нартайгаа илүү ойр байх гэсэн давуу талуудыг олж авна.

Тиймээс Монгол Чатын санаачилгыг дэмжиж, технологийг нэвтрүүлэх, түгээхэд бүх талаараа хамтран ажиллаж, “Технологийн соёлыг түгээх” аянд нэгдэж байгаадаа баяртай байна.

 

“Beauty secrets” Гүйцэтгэх захирал Д.Энххорвоо

Ийм гоё арга хэмжээ санаачлан зохион байгуулж урьсанд баярлалаа.

Бид та бүхэнтэй урт удаан хугацаанд хамтран ажиллана гэж бодож байгаа. Монгол Чатын “Subscribtion төлбөр тооцоо” ашигласнаар бид нарын ажлыг маш их хөнгөвчилж,  гар ажиллагааг автоматжуулж, илүү ухаалаг болгосон.

 Монгол чат инновацилаг, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах тоолонд бид нар нэн тэргүүнд хамтран ажилласаар байх болно гэдгээ илэрхийлж байна.

 

“Mild/ Cose cosmetics” Гүйцэтгэх захирал С.Амуулай

Монгол чаттай хамтран ажиллах маш олон боломжууд байна.

“Mild cosmetics”-ийн 45 салбар, “Cose cosmetics”-ийн 4 салбар дэлгүүрүүд Монгол чатаар төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой боллоо. Мөн онлайн худалдаанд “Subscribtion” үйлчилгээ, төлбөрийн картаа холбох зэрэг финтекийн шийдлүүдийг шийдээд өгчихсөн учраас цаашдаа хэрэглэгч нартайгаа илүү ойртох, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх, шинэ хэрэглэгч татах гэх зэрэг өгөөжтэй хамтын ажиллагааг үргэлжлүүлэх болно. Нөгөө талаас Монгол инженерүүд ийм сайн технологийг бүтээж байгаад маш их бахархаж байна.

 

“Sweet secret” Үйл ажиллагааны менежер Т.Оюунчимэг

Манай компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсанд маш их баяртай байна.

Бид нар эмэгтэйчүүдийн дотоод гоо сайхны зах зээл дээр 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өнгөрсөн хугацаанд бизнесээ таниулахад хэцүү байсан бол одоо Монгол чаттай хамтран  технологийн дэвшлийг ашиглан илүү олон хэрэглэгчдэд хүрэх болсондоо баяртай байна. 

 

Энэхүү аян нь бүхий л байгууллагат нээлттэй учир танай байгууллага ч мөн адил нэгдэж технологийн соёл түгээгч байгууллагa болох боломжтой.

 

Үйл ажиллагааны видео:

https://www.facebook.com/2217316498552327/videos/288081256055840

Монгол чаттай холбоо тогтоох: 7777-1414

Монгол чат аппликейшн татан авах холбоос:

iOS: http://bit.ly/mchatios

Android: http://bit.ly/mchatAndroid

Website: http://mongolchat.com/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.