Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Өнөөдөр 33,750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөсөн

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Өнөөдрөөс эхлээд нийслэл Улаанбаатар хотод өдөрт дунджаар 30,000 иргэнийг дархлаажуулалтад хамруулах бол орон нутагт эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний багийнхныг вакцинд хамруулж эхлээд байна. 

Дөрөвдүгээр сарын 5-н буюу өнөөдөр дархлаажуулалтын 69 цэгт 1,247 эмч, ажилтан ажиллаж, 33,750 хүнийг вакцинжуулахаар төлөвлөөд байгаа юм. 

Улсын хэмжээнд 14:00 цагийн байдлаар 16,104 хүн вакцинд хамрагдаад байна. Тодруулбал, 

  • Улаанбаатарт- 12,656 хүн,
  • Орон нутагт зорилтод бүлгийн- 3,448 хүн эхний тунг тариулжээ.

Үндсэндээ улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 376,373 хүн вакцины эхний тунг хийлгэсэн. Үүнээс 30-39 насныхан хамгийн идэвхтэй буюу 95,172 хүн вакцины эхний тунг хийлгээд байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. 

Ням гарагийн хувьд 18-аас дээш насныхныг вакцинжуулж эхэлсэн бөгөөд дархлаажуулалтын 64 цэгт 138 багийн 1,033 эмч, ажилтан ажиллаж, 18,241 хүнийг вакцинжуулсан. 

Дөрөвдүгээр сарын 9-нөөс дархлаажуулалтын хоёр дахь тун мөн эхлүүлэх юм. 

Иймд вакцинжуулалт хэрхэн явагдаж буйг харах зорилгоор Хүүхдийн ордон дахь дархлаажуулалтын цэгээс бэлтгэсэн фото сурвалжилгыг хүргэж байна. 

ФОТО сурвалжилга:

/Гэрэл зургийг MPA.mn/

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг