Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлнэ

Б.Билгүүн, iKon.mn
2021 оны 4 сарын 6
iKon.MN

ЭМЯ-нд 

11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийнэ.

МҮЭ-ийн холбооны 4 давхарын хурлын танхимд

12:00 цагт МҮЭ-ийн холбоо болон мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоод хамтран НДШ-ийн нэмэгдэл, капитал банкнаас өр барагдуулах, НДҮЗ-ийн асуудлаар мэдээлэл хийж, Засгийн газар, УИХ-д шаардлага хүргүүлнэ.

Төрийн ордонд

14:00 цагт Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны гишүүд “Ойн судалгаа, хөгжлийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцана.

14:30 цагт Зэвсэгт хүчний анги, салбарт гарсан хүн амины гэмт хэрэг тойрсон асуудлаар УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Зэвсэгт хүчний жанжин штаб, БХЯ, ХХЕГ, Дотоод цэргийн командлал, ХЭҮК, Цагдаа, Прокурорын удирдлагуудыг оролцуулан нээлттэй хуралдана.