2021/07/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.14₮
B30
УЛААНБААТАР
25°
|
15°
B30
УЛААНБААТАР
22°
|
14°
B30
УЛААНБААТАР
23°
|
13°
17:00
S26
20°
18:00
S26
20°
19:00
S26
20°
20:00
S26
19°
21:00
S26
18°
22:00
S26
17°
23:00
S26
16°
00:00
S26
16°
01:00
S26
16°
02:00
S26
15°
03:00
S26
15°
04:00
S26
14°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цар тахлын голомтод ажиллаж байх үедээ хүндээр өвдсөн эмч Б.Баасандоржид туслах хандивын аяныг эхлүүллээ

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж цар тахлын голомтод ажиллаж байх үедээ хүндээр өвджээ. Түүний эмчилгээнд шаардагдах мөнгийг цуглуулахаар хандивын аяныг эхлүүлээд байгаа тухай ХӨСҮТ-ийн хуудсанд мэдээлснийг хүргэж байна.



 
Эх сурвалж: ХӨСҮТ

Хөвсгөл аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн халдвар судлагч эмч Б.Баасандорж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд гуравдугаар сарын 15-нд короновируст халдвар батлагдсан тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш тус суманд голомтын тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хавьтлуудыг тогтоох, шинжилгээнд сорьц авах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зэрэг ажлыг удирдан зохион байгуулж дуудлагын баг удирдан 14 хоногийн турш ажилласны үр дүнд голомт хумигдаж халдвар тархах эрсдэлийг бууруулж чадсан билээ.

Мөн 2020 оны арваннэгдүгээр сард Дархан-Уул аймагт бүртгэгдсэн халдварын голомтод ажиллаж, голомтыг бүрэн таслан зогсооход багаа удирдан ажилласан чадварлаг тархвар судлагч билээ.

Гэвч гуравдугаар сарын 28-ны өдөр Цэцэрлэг суманд ажил үүргээ гүйцэтгэж яваад гэнэт зүрхний хүнд хэлбэрийн өвчнөөр өвдөж Цэцэрлэг сумын сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаад яаралтайгаар Улаанбаатар хотын Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хүргэгдээд байна.

Эмч нарын зөвлөгөөнөөр зүрхний ховор тохиолдох марфаны хам шинж /зүрхний гол судасны хэвлийн ханын урагдалт/ гэсэн оношоор яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон ба хагалгааны төлбөр 100,000,000 төгрөгийн өртөгтэй боловч эрүүл мэндийн даатгалаар 90% төлөгдөж, 10,000,000 төгрөгийг өөрөөсөө төлөх болоод байна.

Б.Баасандорж эмч эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь ой ч хүрээгүй залуу гэр бүл юм.

Дэлхий нийтийг доргиосон энэ аюулт цар тахлын эрсдэлтэй хүнд нөхцөлд өвчлөлийн голомтод өөрийн эрүүл мэндийг үл хайхран өдөр шөнөгүй ажиллаж байгаад эрүүл мэнд, амь нас нь эрсдэлтэй байдалд хүрсэнд ажлын хамт олон бид үнэхээр харамсаж байна.

Иймд хамт ажиллаж байсан хамт олон, найз нөхөд, мэргэжил нэгт нөхдөөс нь Б.Баасандорж эмчид хандивын гараа сунгаж, сэтгэлийн тэнхээ өгөөрэй гэж хүсэж, уриалж байна.

Хандивын данс: ХААН банк 5890901672 Б.Баасандорж

Хөвсгөл аймгийн ЗӨСТ-ийн хамт олон

x