Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Тавантолгойн болон V цахилгаан станцын асуудлыг дүгнэлт гаргаад тууштай хэрэгжүүлмээр байна

Т.Саран, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

15:23 2021/04/02

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/296866898523409

Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудын эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлав.

Хэлэлцэх асуудал дууссан тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.

14:58 2021/04/02

УИХ-ын дарга Г.Занданшатар “Тавантолгойн цахилгаан станцыг барина гээд тав, 10 жил боллоо. Дандаа нэгийг нөгөөгөөр нь зогсоочихдог. 1988 онд төлөвлөгөөний комиссоос Багануурт тав дугаар цахилгаан станц байгуулах төлөвлөгөө батлагдсан ч 1991 онд зах зээлийн шилжилтэд ороод энэ ажил зогссон.

Гурав, дөрөвдүгээр цахилгаан станцаа л хэрэглээг нь тултал нэмэгдүүлээд яваад байдаг. Гэтэл эрчим хүчний салбарын цаашдын төлөв байдал, хэрэглээний нэмэгдэл, үйлдвэрлэл, эдийн засгийн байдалдаа тохирохгүй болсон. Засгийн газар Тавантолгой болон V цахилгаан станцын асуудлыг дүгнэлт гаргаад тууштай хэрэгжүүлмээр байна. Эрчим хүчний яамыг УИХ, Засгийн газар тууштай дэмжиж, ажиллах бололцоогоор хангаж өгөх шаардлагатай” гэлээ.  

Үргэлжлүүлэн Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

12:31 2021/04/02

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа ажлын талаар” Ерөнхий сайдын мэдээллийг сонсож байна.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Утаагүй түлш гээд улсын мөнгө их үрж байгаа ч үр дүн сайн гарахгүй байна. Хүн болон мөнгөөр зодоод нэмэр алга. Орчин үед ийм бохир, муйхар аргаар түлш хийх шаардлагатай юу? Орчин үеийн чиг хандлага өөр болоод байна. Азийн эрчим хүчний системд холбогдож, эрчим хүч экспортлох талаар ямар ажил хийх вэ?

Сэргээгдэх эрчим хүчийг огцом нэмэгдүүлнэ гэж байгаа ч хийх ажил нь алга. Өртөг нь яаж хямдарч байгаа вэ? Манай улс хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаар ямар ажил хийж байна вэ?

Эрчим хүчний үр ашиггүй зарцуулалт их өндөр байна. Энэ тал дээр яаж анхаарч байгаа вэ. Дулаан цахилгаан станцуудыг барих өртөг олон янзаар гарсан байна. Яагаад ийм их зөрүүтэй байгаа юм бэ?” гэдгийг тодруулав.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан шахмал түлш зөвхөн манайд биш дэлхий нийтэд байдаг жишиг. Нүүрсийг угаадаг, органик бус нэгдлүүдийг салгадаг. Манай улсад ашиглаж байгаа сайжруулсан шахмал түлш үр дүнгээ өгч байгаа. Энэ нь зөв арга. Цаашид тус арга хэмжээг хэрэгжүүлнэ. Гэхдээ өртөгийг хямдруулах шаардлагатай” гэлээ.

“Манай улс хүлэмжийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг 2020 онд суурилагдсан хүчин чадлыг 29 хувьд, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт суурилагдсан хүчин чадлын 18 хувь нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс хангагдаад байна.

Алсын хараа-2050, төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын гол зорилтуудын нэг нь эрчим хүч экспортлох орон болох юм. Энэ хүрээнд 2010 оноос эхлээд Азийн хөгжлийн банк болон бүс нутгийн эрчим хүчний чиглэлийн олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Азийн супер сүлжээ санаачлага нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний нар, салхины нөөцөд тулгуурлана.

Манай улс үйлдвэрлэгч байдлаар оролцоно. Нүүрсний баялаг нөөцөд тулгуурласан тодорхой төслүүд яригдаж байна. Тухайлбал, "Шивээ Овоо"-гийн хүрэн нүүрсний ордод түшиглэж, 5,280 МВт хүчин чадал бүхий станц барих төсөл техникийн судалгааны шатанд байна” гэдгийг Эрчим хүчний яамнаас хэлэв.