Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байрнаас халдвар авсан хүний тоо 120-оос давжээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

ШШГЕГ-ын урьдчилан тусгаарлах байранд байсан хүмүүсийн 117 нь халдвар авсан талаар бид өмнө мэдээлж байсан.

Тэгвэл өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 120 гаруй болсныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

ЭМЯ-ны хэлстийн дарга Г.Болдмаа "ШШГЕГ-ын түр саатуулах байрнаас одоогоор 120 гаруй хүн халдвар авсан нь батлагдсан. Тухайн хүмүүсийн 83 хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн байна.

Одоогоор тухайн иргэдийн ойрын хавьтлуудыг судалж буй бөгөөд энэ кластер халдвар хаагдах хараахан болоогүй” гэсэн юм.

Тус саатуулах байранд нийт 285 иргэн байсан тухай Шадар сайд С.Амарсайхан өмнө нь хэлж байсан юм.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308