Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

Зорилтот бүлгийн зургаан хүн тутмын нэг нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
Зорилтот бүлгийн зургаан хүн тутмын нэг нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагджээ
Sara, ikon.mn - text to speech

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Г.Болдмаа коронавирусийн эсрэг вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Монгол Улсад өнөөдрийн байдлаар нийт 323,690 хүнийг коронавирусийн эсрэг вакцинд хамруулжээ.

Үүнээс 309,282 хүн нь Улаанбаатар хотын иргэд бол орон нутагт нийт 14,408 хүнийг дархлаажуулсан байгаа.

Энэ нь зорилтот бүлгийн 16.6 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, вакцины зорилтот бүлгийн зургаан хүн тутмын нэг нь коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан гэсэн үг юм.

Бид энэ сард хөдөө орон нутагт коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэхээр төлөвлөгөө хуваарь гаргасан. Мөн Улаанбаатар хотод цэгүүдийн тоог нэмж, давтан дархлаажуулалт дээр төлөвлөж байна" гэв.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308