Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/04/02-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн улмаас өчигдөр дахин хоёр хүн нас баржээ

Д.Янжиндулам, ikon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
00:00 00:00
COVID-19-ийн улмаас өчигдөр дахин хоёр хүн нас баржээ
Sara, ikon.mn - text to speech

Өчигдөр дахин хоёр хүн коронавирусийн улмаас нас баржээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд дахин хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Коронавируст халдварын улмаас нас барсан хоёр хүн 58 болон 66 настай өвчтөн байсан. Ингэснээр Монгол Улсад COVID-19-ийн шалтгаант нас баралт 10 болон бүртгэгдэж байна.

Сүүлийн үед өвчлөл нэмэгдэхийн хэрээр биеийн байдал нь хүнд болон маш хүнд хүний тоо ихсэж байна. Энэ хэрээр эмнэлгийн ачаалал ч эрс нэмэгдэж байна. Тиймээс иргэд халдвараас сэргийлэх бүхий л боломжийг ашиглах шаардлагатай байна" гэсэн юм.

Монгол Улсад коронавирусийн халдвартай үедээ нас барсан тохиолдол өнөөдрийн байдлаар нийт 14 болоод байна. Үүнээс 10-ыг нь коронавирусийн шалтгаант нас баралт гэж ЭМЯ үзэж байгаа бол 4 нь халдвар авсан ч архаг хууч өвчний улмаас нас барсан тохиолдол юм.

Одоогоор 1,990 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал,

  • Маш хүнд-8
  • Хүнд-37
  • Хүндэвтэр-232
  • Хөнгөн-1,713 хүн байна.

ВИДЕО:

https://www.facebook.com/iKonNews/videos/750925002279308