2021/06/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
26°
|
14°
B30
УЛААНБААТАР
21°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
12°
20:00
S30
22°
21:00
S29
20°
22:00
S29
18°
23:00
S29
17°
00:00
S29
16°
01:00
S29
16°
02:00
S31
15°
03:00
S29
14°
04:00
S29
13°
05:00
S30
13°
06:00
S30
14°
07:00
S30
15°
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/02 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Янжмаа: Энэ оны зургаадугаар сарыг дуустал КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авна

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 4 сарын 2
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын нэмэлт санхүүжилтийн хэлэлцээр "Монгол Улсад КОВИД 19-аас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах төсөл"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. 

Хэлэлцүүлгийн явцад Эрүүл мэндийн яамнаас вакцинтай холбоотой дараах мэдээллийг өгөв. 

ЭМЯ‑ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: Зарим аж ахуйн нэгж, байгууллага вакцин оруулж ирэх зөвшөөрлийг ЭМЯ, Засгийн газраас хүсэж, хамтарч ажиллаж байгаа. Яг одоогийн байдлаар “Монгол эм импэкс” компани л оруулж ирж байгаа. Үүнд ЭМЯ-наас хяналт тавьж байгаа. Өөр хувийн компани хараахан оруулж ирээгүй байна.

Дараагийн ээлжинд Олон улсын КОВАКС хөтөлбөрийн хүрээнд энэ оны зургаадугаар сард багтаан нэмэлтээр 100,620 тун Pfizer-BioNTech-ийн вакцин орж ирнэ. Мөн зургаадугаар сард багтаан БНСУ-д үйлдвэрлэсэн 98 мянга гаруй тун АстраЗенека вакцин орж ирнэ. Нийт энэ оны зургаадугаар сарын дуусах хүртэл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 239,160 тун вакцин хүлээн авахаар байгаа. Цаашид уг хөтөлбөрийн хүрээнд ДЭМБ-аас яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл авсан Johnson & Johnson болон бусад нэмэгдэж орж ирэх вакцинуудыг авна.

 

x